A Head Full of Dreams

A Head Full of Dreams
Coldplay-н студи цомог
Худалдаанд гарсан 2015 оны 12-р сарын 4
Бичүүлсэн
Олон газар
    • Henson Recording Studio
    • (Малибу, Калифорниа)
    • AIR Studios
    • (Лондон, Англи)
    • The Bakery and The Beehive
    • (Лондон, Англи)
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 45:45
Хэл Англи
Шошго Parlophone, Atlantic
Продюсер Coldplay, Rik Simpson
Мэргэжлийн шүүмж
  • Аllmusic - 3.5/5 stars
  • Chicago Tribune - 2/4 stars
  • The Daily Telegraph - 3/5 stars
  • The Guardian - 3/5 stars
  • The Independent - 3/5 stars
  • NME - 4/5 stars
  • Q - 4/5 stars
  • Rolling Stone - 4/5 stars
  • Spin - 6/10 stars
Coldplay хронологи
Ghost Stories
(2014)
A Head Full of Dreams
(2015)
Everyday Life
(2019)
Singles from A Head Full of Dreams
  1. "Adventure of a Lifetime"
    Released: 2015 оны 11-р сарын 6
  2. "Hymn for the Weekend"
    Released: 2016 оны 1-р сарын 25
  3. "Up&Up"
    Released: 2016 оны 4-р сарын 22[1]
  4. "A Head Full of Dreams"
    Released: 2016 оны 8-р сарын 19
  5. "Everglow"
    Released: 2016 оны 11-р сарын 11

A Head Full of Dreams нь Британы алтернатив рок Coldplay хамтлагийн 7 дахь студи цомог бөгөөд 2015 оны 12-р сарын 4-нд Parlophone лабэлээр дамжуулан Их Британид, Atlantic лабэлаар дамжуулан АНУ-д худалдаанд гарсан. Coldplay цомгийг 2014 сүүлээс 2015 оны дунд хүртэлх хугацаанд бичсэн. Тэд өмнөх Ghost Stories цомгийн ажлаа дуусгасны дараа A Head Full of Dreams цомгийн ажилдаа орсон ба өмнөх цомгуудын хэв маягаас тэс өөр болсноороо онцгойрдог. Coldplay цомгийн хэд хэдэн дуун дээр дуучин Beyonce, Noel Gallagher, Tove Lo, Merry Clayton нартай хамтран ажиллажээ. Цомгийг Рик Симпсон болон Stargate продюсерийн баг продюсер хийжээ. Мөн Coldplay цомгийн 'Kaleidoscope' дуун дээрээ АНУ-н ерөнхийлөгч Барак Обама-н Clementa C. Pinckney-н дурсгалд зориулан хэлсэн үгийг багтаасан.

Энэ цомог нь шүүмжлэгч нараас дундаж үнэлгээ авсан. Борлуулалтын хувьд, A Head Full of Dreams цомог Британы цомгийн жагсаалтыг тэргүүлж, АНУ, Австрали, Канад болон Итали улсуудад 2-р байранд бичигдсэн. Тухайн улсуудад Adele-н 25 тэргүүн байраа хадгалж үлдсэн. 2016 оны BRIT Awards-т шилдэг Британи цомог төрөлд нэр дэвшсэн. Энэхүү цомог нь 2015 онд дэлхий даяар 1,9 сая борлуулагдсан нь 2015 оны хамгийн их борлуулалттай цомгуудын 8-р байранд нэрлэгдсэн. Улмаар энэ цомог нь 2016 онд 1,4 сая борлуулалт хийсэн. 2017 оны 11-р сарын байдлаар дэлхий даяар 6 сая борлуулагдсан. A Head Full of Dreams цомгоос 5 сингл төрөн гарсан. Эдгээр нь "Adventure of a Lifetime", "Hymn for the Weekend", "Up & Up", "A Head Full of Dreams", болон "Everglow" юм. 2016 оны 9-р сарын 23-нд цомгийн 5.1 Surround Blu-Ray хувилбар худалдаанд гарсан. Цомог A Head Full of Dreams Tour аялан тоглолтоор дамжуулан сурталчилагдсан ба энэхүү тоглолт 2 жил үргэлжилсэн.

  1. "Up&Up (Radio Edit)".

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne