Parachutes | |||||
---|---|---|---|---|---|
![]() |
|||||
Coldplay-н студи цомог | |||||
Худалдаанд гарсан | 2000 оны 7 сарын 10 | ||||
Бичүүлсэн | 1999 оны 11-р сараас 2000 оны 5-р сар хүртэл | ||||
Жанр | альтернатив рок | ||||
Нийт хугацаа | 41:44 | ||||
Хэл | Англи | ||||
Шошго | Parlophone,Capitol | ||||
Продюсер | Кэн Нэлсон, Колдплей, Крис Алисон (зөвхөн 8 дахь дууг) |
||||
Coldplay хронологи | |||||
|
|||||
Singles from Parachutes | |||||
|
Parachutes цомог нь Английн алтернатив рок чиглэлээр тоглодог Coldplay хамтлагийн анхны цомог юм. Parlophone бичлэгийн студиэр 2000 оны 7 сарын 10-нд Их Британид цацагдсан. Тус цомгийн продюсероор хамтлагийнхан болон Британы хөгжмийн продюсер Кэн Нэлсон , 1 дуун дээр нь Крис Аллисон ажиллажээ. Parachutes цомгоос "Shiver", "Yellow", "Trouble", "Don't Panic" гэсэн хит синглүүд гаргасан.
Цомог олон амжилтыг анх гарсан цагаасаа олсон бөгөөд өндөр үнэлгээ авчээ. Анх цацагдсаны дараа төд удалгүй Их Британы цомгийн жагсаалтыг тэргүүлж, 7x платинум гэрчилгээг авчээ. АНУ-д борлуулалтаараа Биллбоард 200 жагсаалтын 51-д орсон ба 2x платинум гэрчилгээг авсан. 2002 онд Грэмми Авард-аас "Шилдэг алтернатив цомог" гэсэн шагналыг хүртсэн. Parachutes цомог 21-р зууны Их Британий шилдэг борлуулалттай цомгийн 12-д жагсдаг. Мөн 2001 оны Brit award-аас Шилдэг Британий цомог шагналыг хүртсэн. 2011 оны байдлаар дэлхий дахинд 8.5 сая хувь борлогдоод байна.